Грета Тунберг- "Тайм"сэтгүүлийн "Оны хүн"


Долоо хоног тутмын "Тайм"сэтгүүл өнөө жилийн "Оны хүн"-ээрээ байгаль орчны идэвхтэн тэмцэгч Грета Тунбергийг шалгарууллаа.Тус сэтгүүл уламжлал ёсоор 12-р сарын сүүлийн дугаартаа "Оны хүн"-ээ зарлаж,нүүрэндээ зургийг нь хэвлэдэг.16 настай швед охинтой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп,БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жинпин,фэйсбүүк үндэслэгч Марк Цукерберг нарын есөн нэр дэвшигчтэй өрсөлдсөн билээ.Тэрээр "Оны хүн"-ээр нэрлэгдсэн зургаа дахь эмэгтэй бөгөөд өмнө нь Уоллис Симпсон 1936,Сун Мэйлин 1937,хоёрдугаар хатан хаан Элизавета 1952,Корасон Акино 1986,Ангела Меркель 2015 онд шалгарч байв.


92 жилийн түүхтэй "Оны хүн"-ий хамгийн залуу нь болсон энэ охин мөн анхны швед хүн болсон юм.Шведийн нийслэл Стокгольмд 2003 оны нэгдүгээр сарын 3-нд төрсөн түүний ээж Малена Эрнман дуурийн дуучин,аав Сванте Тунберг жүжигчин аж.Өвөө Улоф Тунберг нь бас жүжигчин.Харин ганц Беата нь дуулах дуртай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин