Загвар өмсөгч О.Ариунзул дуучин Б.Амархүүг уучилжээ

Орос охинд хайр зарлаж явсан дуучин Б.Амархүүг өөртөө татаж, бүр хамт амьдрах дээрээ хүртэл тулж байсан загвар өмсөгч О.Ариунзул саяхан нэлээдгүй хүнд шалгуурыг давж гарлаа. Хайр сэтгэлээ тунхаглан хамтдаа дуулж, бүр кинонд хүртэл цуг тоглоод байсан дуучин амраг нь нэг л өдөр зангаа хувирган жүжигчин Э.Золзаяаг хөтөлсөн шигээ хэвлэлийн хуудсыг чимж эхлэхэд тэрбээр хэсэгтээ л шаналсан биз. Өнгө мөнгө дагасан хуурамч сэтгэлийг үзэн ядаж буйгаа өөрийн цахим хуудсаар илэрхийлэн дуучин Б.Амархүүг мартахын тулд загварын шоунд эрчимтэй оролцох болсон О.Ариунзул нэлээдгүй царай алдсан гэдэг.
Харин дуучин залуу саяхнаас өөрийн гэм бурууг ухаарсан гэлтэй, түүний нэрийг гарынхаа булчин дээр шивүүлсэн төдийгүй хайртай хэвээрээ гэдгээ цахим хуудсандаа бичиж олныг шуугиулсан юм. Үүнийх нь хариуд загвар өмсөгч бүсгүй дунд хуруу “өгсөн” бөгөөд дахиж эвлэрэхээс өнгөрсөн гэж өөртөө итгүүлэхийг оролдож байжээ. Гэсэн хэдий ч, үнэхээр бие биедээ хайртай хэвээрээ гэдгээ мэдэрч чадсан олны танил хос саяхны нэгэн өдөр уулзаж, дотно харилцаагаа сэргээсэн аж. Улмаар эргэж нийлэн элдэв ярианд цэг тавихыг хүсч байгаагаа илэрхийлэн хаа ч явсан, хамт байхыг эрхэмлэж буй гэнэ лээ.
С.Цахиур





zone.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ