Гамшигт нэрвэгдсэн Пакистанчууд тусламж хүсэв

Өнгөрсөн мягмар гарагт Иран, Энэтхэг, Пакистаны хилийн орчимд болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон тооны иргэд амь насаа алдсан. Эдгээрээс Пакистаны Вашак муж хамгийн их гамшигт өртсөн юм. Тиймээс тус мужийн эрх баригчид Засгийн газартаа болон Олон улсын нийгэмлэгүүдэд хандан тусламж үзүүлэхийг хүссэн байна.
Газар хөдлөлтийн улмаас энэ бүс нутагт өнөөдрийн байдлаар хэдэн мянган хүн орон гэргүй болсон байна. Түүнчлэн ундны цэвэр ус болоод хоол хүнсний гачигдалд оржээ. Хүнд нөхцөлд байгаа Пакистан иргэдэд тусламжийн цуваа өнөөдрөөс хүрч эхлэв. Нэн түрүүнд хэрэгцээтэй хоол хүнс болоод эм тариа, ариун цэврийн хэрэглэл, майхан сав, дулаан хувцас зэрилгээж эхэлсэн байна.
Гамшгийн улмаас Иранд 50 орчим, Пакистанд 40 гаран хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн юм. Энэ газар хөдлөлт нь сүүлийн жилд болоогүй хүчтэй хөдлөлт байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ