Хоёр Солонгос Кесоны асуудлаар хэлэлцээрийн ширээнд сууна

Кесоны цогцолборыг нээх шийдвэр гарснаас хойш хоёр Солонгос анх удаа хэлэлцээрийн ширээний ард суухаар боллоо. Хоёр талын төлөөлөл одоо уулзаж байгаа ч албан ёсоор пүрэв гаригт хэлэлцээр эхлэх юм байна. Уг хэлэлцээр хоёр тал ашгаа өсгөх талаар ярилцах бөгөөд Умардынхан ажилчдынхаа тоог нэмэх, Өмнөдийн талаас нарийн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахаар тохиролцно хэмээн эх сурвалж мэдээлэв.

Мөн Солонгосын томоохон бизнес эрхлэгчдийг Кесонд ажиллуулах талаар ярилцах юм байна. Өмнөдийн талынханы мэдээлж байгаагаар Солонгосын хойгийн асуудлыг эргэн төвшитгөхөд энэ хэлэлцээр чухал байр суурь эзэлнэ гэж мэдэгдэж байгаа юм.

Кесоны асуудал өнгөрсөн хавраас эхлэн хурцдаж эхэлсэн юм. Өмнөд Солонгосын тал АНУ- хамтарсан цэргийн сургуулилт хийснээс болж харилцаагаа улам ширүүсгэж улмаар Кесоны аж үйлдвэрийнбүсийг хаахад хүрсэн билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ