Грект жагсаал хийсэн иргэдийг бууджээ

Грекийн нэгэн томоохон фермийнхэн цалингаа нэхсэн ажилчид руугаа ангийн буугаар буудсаг жигтэй хэрэггарсан байна. Үүний улмаас 32 хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэнээс 14 хүнийбиеийн байдал тун хүндхэн байна.
Эсэргүүцлийн жагсаалд 200 гаруй цагаач ажилчин оролцжээ. Орон нутгийн “Ethnos” сонинд мэдээлснээр цалингаа тавихыг шаардан жагссан бүх ажилдчид гүзээлзгэнэ хураалтын хэсэг дээр ажилладаг Бангладешийн цагаач иргэд байжээ. Жагсагчдын ярьж буйгаар фермерийн эзэн нь тэдэнд сүүлийн хагас жил цалинг нь өгөөгүй гэнэ.
Грекийн цагдаагийн газар жагсагчид руу буудсан сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд гал нээсэн гэх гурван хүн нуугдсан аж. Мөн фермийн эзнийг баривчлан саатуулжээ. Фермийн эзэн жагсаал болж байх үед хэргийн газар байгаагүй гэх боловч түүнийг буудах тушаал өгсөн хэмээн сэжиглэж байгаа аж.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ