С.Билэгт: Намайг анх Г.Буяндорж олзолсон байхгүй юуюу

“Ноёд” группын за­хи­рал Г.Буяндоржийг бусдыг залилсан, онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр 461 дүгээр урьдчилан хо­рих төвд саатуулаад байгаа юм.Түүний нэг хохирогч эмэгтэй гэг­дэж буй “Ноёд конст­ракшн” компанийн за­хи­рал С.Билэгттэй ярилцлаа.

-“Ноёд” группын за­хирал Г.Буяндорж та хоёрын маргаан хэдий­нээс эхэлсэн юм бэ.Олон жил үргэлжилж байгаа юу?

-Тэр хүний амьдрах арга барил бусдаас өөр юм билээ.Нэг хүнд ба­рил­га байшин, бараа ма­те­риал зардаг.Тэгээд түүнийхээ араас хэрүүл зарга үүсгэдэг юм билээ.Миний хувьд 2011 онд Г.Буяндоржоос “Ноёд” констракшн” гэдэг Сэлэн­гэ аймагт бүртгэлтэй ком­панийг худалдаж авсан. Барилгын карказ төдийбайхад нь худалдаж аваад 13 давхар орон сууц болгосон. Хөрөнгө босгоод дараагийн ээл­жийн орон сууцаа ба­риад явсан. Гэтэл нэг өдөр Г.Буяндорж “Энэ миний компани” гээдхууль бус шийдвэрийг шүүхээс гар­гуу­лаад ирсэн дээ. Тэгээд баахан хар хувцастай залуусаар дайруулсан хэрэг шүү дээ.

-Тэгэхээр та “Ноёд конст­ракшн” компанийг худалдаж авсан хэрэг үү?

-Тийм ээ.540 айлын орон сууцны барилгыг 540 сая төгрө­гөө бэлэн тоолж өгөөд авсан.Г.Буян­доржтой худалдах, худал­дан авах гэрээ хийсэн юм.Намайг энэ барилгыг авахад дөрвөн дав­хар карказ цутгачихсан байсан. Газар нь 700 метр квадратгэсэн гэрчил­гээтэй ч өөр барилгын кадастр зураг байсан. Үүнийгээ янзалж өг гэхээрутсаа салгаад алга болчих­сон. Тэгэхээр нь би газраа хөөцөл­дөн байж кадастрын зургаа хийл­гэсэн юм шүү дээ.

-Танай энэ орон сууцдулаан, цахилгаанаар хангах боломжгүй компанийн тоонд жил болгон ордог шүү дээ?

-Г.Буяндорж дулаан, цахил­гааны зөвшөөрөл авч өгнө гээд хэдэн арван сая төгрөгөөр нэмж хулхидсан.Бид аргаа бараад 110 сая төгрөгөөр бойлуур тавьж асууд­лыг шийдэж байсан.Цахил­гаанаа ч 210 сая төгрөгийн зардал гаргаж шийдсэн.

-Та хоёрын дунд “Ноёд конст­ракшн” гэдэг компанийн нэрийн маргаан яваад байна уу?

- Г.Буяндоржоос “Ноёд” гэдэг үгийг авсан маань түүний олз болсон. Барилгын карказ шилжүү­лэн авахад “Сэлэнгэ 888” гэдэг нэртэй төслийн ажлын зураг, зөв­шөөр­лүүд“Ноёд констракшн” ком­па­нийн нэр дээр гарчихсан байсан. Ийм учраас компанийн нэрийг өөрчлөх боломж байгаагүй юм.

-Түүний эхлүүлсэн төслийг үргэлжлүүлсэн юм байна шүү дээ?

-Та нар Г.Буяндоржийн бүтээн байгуулалт гэж дуулсан уу.Явж ирсэн замнал, хохирсон хохирогч нарынх нь ярианаас үндэслээд харахад хүнд ямар нэг юм өгдөг, эсвэл авдаг. Тэгээд дараа нь албан тушаалтнаар далайлгах, цагдаа­гаархорьж цагдуулах, дарамтлах, иргэний журмаар шүүхэд өгөхбайдлаар өгсөн зүйлээ буцаагаад авчихдаг. Эсвэл их хэмжээний мөнгө салгаад авчихдаг юм билээ.Түүний амьдрах арга барил ердөө л энэ.

-Г.Буяндорж шүүх цагдаад нөлөөтэй юу?

-Сэлэнгэ, Дарханы шүүх, цагдааг атгачихсан хүн шүү дээ.

-Та “Ноёд” группын ажилтан байсан уу.Г.Буяндоржтой хэдийнээс найзалж, танилцсан юм бэ?

-2011 оны сүүлээр танилцсан. “Ноёд” групптэй хамтарч бизнес хийж байгаагүй.Дуучин Т.Ариунаа гэдэг хүнийг зурагтаар л харсан.Нэг ч удаа уулзаагүй.Гэтэлсайтуудаарнамайг мэддэг юм шиг, ажилтан байсан юм шиг бичүүлсэн.

-Ханилсан хань нь болохоор нөхрөө өмөөрөхбиз дээ?

-Г.Буяндоржийг юу хийж явдгийг мэддэг юм уу.Нэртэй, төртэй хүн хаана дуугарахаа мэддэг л баймаар юм.Би эдний гэр бүлд тусалж байсан удаа бий.Шүүхийн шийдвэрийнхэн “Скай тауэр”-ын 16 давхарт байрлах гэрт нь очоод шатаар дүүрэн хар хувцастай хүн зогсчихсон байсан гэдэг.Тэгэхэд Г.Буяндорж над руу “Цаана чинь Ариукагийн зүрх өвдөөд хэцүү байна.Шүүхийн шийдвэрийнхэн 60 мянган ам.дол­лар өгвөл явна гэнэ.Туслаач” гэсэн мессеж ирүүлсэн.Хичнээн хохир­сон ч гэлээ эмэгтэй хүний нинжин сэтгэлийн үүднээс нягтлан бодог­чоор өгүүлсэн.Ингэж нэг удаа аварч байлаа.Дуучин Т.Ариунаа­гийн унаж яваа 78-78 дугаартай машиныг ченж Болдоо гэгчээс авсан юм билээ.Тэр ченж нь цагаан сараар гэрт ирчихсэн “Луйварчин­гууд мөнгө өг” гээд суучихсан.Тэгэхэд нь би Болдоог нь өрөөндөө дуудаж ирүүлээд 13 сая төгрөгийн өрийг дарж байсан.Энэ бүгдийг мэддэг юм уу.Тэр хүн надад баярлахаас илүү гомдох учиргүй.

-Яаж яваад Г.Буяндоржтой танилцаж орхив?

-Би барилгын бизнес мэдэхгүй шүү дээ.Хөнгөн үйлдвэрийн чиглэ­лийн бизнес эрхэлдэг хүн.Намайг анх Г.Буяндорж олзолсон байхгүй юу.Тэгээд надаас барилгын карка­заа авахыг гуйгаад байлаа.Энд тэнд уулзъя, хоол унд идэх үү гээд гуйдаг байсан.Өөрөө энэ барилгыг гүйцээх боломж байгаагүй юм билээ.

-Хөрөнгө мөнгө муутай байсан хэрэг үү?

-Нэгдүгээрт хөрөнгө мөнгө байхгүй.Хоёрдугаарт Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй гэдэг нөхрийг залилсан юм билээ.Тэгээд тэр асуудлаасаа болоод Авлигатай тэмцэх газарт шалгуу­лахгүй юу.Тэр Ц.Сандуй гэдэг нь албан тушаалаа ашиглан “Ноёд” гэсэн нэр орж ирэнгүүт чагт тавиад газрын зөвшөөрөл өгдөггүй бай­сан юм билээ.Гуравдугаарт Г.Буян­доржийг бизнесийн салбарынхан мэддэг учраас ойртдоггүй байсан.Надад худлаа яриад залилж байгаад барилгаа зарсан.Ямар ч хохиролд өртөөгүй.Дулаан, цахил­гааныг нь шийдээд “Ёох” гэтэл Г.Буяндорж шүүхээс хууль бус шийдвэр гаргуулаад дайрчихсан даа.Намайг шүүх хуралд орол­цуу­лаагүйгээр хөрөнгө оруулаад босгосон орон сууцыг Г.Буян­дор­жид өг гэсэн шийдвэр гаргасан шүү дээ.

-Дуучин Т.Ариунаа “Манай гэр бүлийн хөрөнгийгС.Билэгт гэдэг эмэгтэй хууль хяналтын бай­гуул­лагаар дарамтлуулж авах гэж байна” гэж мэдэгдсэн шүү дээ?

-Хэн нь дарамтлуулж байгаа бол доо.Г.Буяндорж манай ком­пани руу гурван удаа дайруулсан.Тэгэхэд нь Баянзүрх дүүргийн цагдаад эрүү үүсгүүлсэн.Тухайл­бал, Г.Буяндорж, улсын аварга Г.Эрхэмбаяр, аймгийн арслан Булганхүү нар шүү дээ.

-Шинэ аварга Г.Эрхэмбаяр дайрсан хэрэг үү?

-Намайг чинь 5.4 тэрбум төгрөг залилсан гээд сайтуудад захиалга өгч бичүүлдэг юм.Би тэр сайтуудад яваад очтол гурван бөх байрын залуус ирээд гар хуруу мушгиад хөөж гаргасан.Тэгэхээр нь бид өөрсдийн хүчээр нэг бөхийг нь барьж Сүхбаатар дүүргийн цагдаад баривчлуулсан.Тэгэхэд Г.Эрхэмбаяр ирж уулзахдаа “Тэр гурван залуу манай бөх юм.Анх над руу Т.Ариунаа эгч утасдаад “Гурван бөх сайт руу явуулчихаач.Хүнд юм өргүүлнэ” гэсэн юм.Гэтэл ийм зүйл болчихлоо.Сүхбаатар дүүргийн цагдаа дээрээс гомдлоо татаач гэж гуйсан.Тухайн үедээ “Би “Ноёд” группын бөх биш болсон.Г.Буяндоржийн нэр сүрийг нь гаргаад явж байхад заваан юмтай хутгадаг” гэж ярьсан.Гэтэл энэ зун “Ноёд” группын бөх гээд явж байна лээ.

-Таны худалдаж авсан барил­гын компани “Ноёд” группт харьяалагдах уу?

-Би нэг сонин юм хэлье. “Ноёд” групп гэсэн нэрулсын бүртгэлд байхгүй. “Ноёд констракшн” компа­нийн тухайдДамдиндорж гэдэг хүн үүсгэн байгуулсан юм билээ. Г.Буяндорж, Т.Ариунаа хоёр болохоор “Ноёд” групп гэж яриад баахан охин компанийн нэр бичүүлээд явдаг юм билээ.

-”Ноёд” групп чинь Сэлэнгэ аймагт татвар төлөөд явдаг юм биш үү. Сэлэнгэ аймгийн “Найдвартайтатвар төлөгч аж ахуй” гэсэн өргөмжлөлтэй санагдах юм?

-Тэр хүнд алтны уурхай, архины үйлдвэр гээд юу ч байхгүй. Татварт дандааХ тайлан гаргаж өгч байсан юм билээ. Би энэ ком­панийг аваад татвараа төлдөгаж ахуй болголоо. Г.Буяндорж, Т.Ариунаа хоёр компанийг минь өдий зэрэгтээ авч явна гэж баярлах ёстой.Барилга барих гээд нойр хоолгүй зүтгэж явахад ийм зүйл хийж байгаа нь аймшигтай.

-Г.Буяндорж Хятадын “Тайшин” компанидДарханы төмөрлөгийн үйлдвэрээс төмрийн баяжмал авч өгөх нэрээрхоёр сая ам.доллар залилсан гэх хэрэг байгаа шүү дээ. Та энэ талаар юу мэдэх вэ?

-Энэ талаар сайн мэдэхгүй юм. Гэхдээ “Тайшин” компанийн итгэмж­лэхээр Дарханы төмөр­лөгийн үйлдвэр рүү шилжүүлсэн мөнгийгзамаас нь авсан юм билээ. Итгэл эвдсэн хэрэг юм уу даа.

-Та аль нэг намын гишүүн үү?

-Би аль нэг намын харьяат биш.МАНэрх мэдэлд байхдаа Г.Буян­доржийг байнга хаацайлж байсан нь үнэн шүү дээ.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

ӨДРИЙН СОНИН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ