Цохилт өгөх тул Монгол иргэдэд анхаарууллаа

Бүгд Найрамдах Турк улсад оршин суугаа болон тус улсаар дамжин өнгөрч буй Монгол Улсын иргэдэд анхааруулж байна. Сирийн нийслэл Дамаск хотын орчим өнгөрсөн сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэж, олон зуун хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан АНУ тэргүүтэй олон улсын хүчин Сирийн одоогийн Засгийн газрын эсрэг ойрын үед цохилт өгөхөөр бэлтгэж байгаа аж.

Тиймээс өнөөдрөөс эхлэн онцын шаардлагагүй бол нөхцөл байдал тогтворжих хүртэл Сири болон түүний хөрш зэргэлдээ Ливан, Йордан, Ирак, Израйль, Палестин зэрэг улс орнуудад зорчихгүй байхыг сануулж байна. Мөн Сиритэй хил залгаа Түркийн муж, хот, тосгоноор явахгүй байхыг Монгол Улсаас Бүгд найрамдах Турк улсын Анкара хотод суугаа Элчин сайдын Яамнаас анхааруулж байна.

Эх сурвалж: www.aravt.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ