Эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь байшингийн сууринд нуужээ

-Гэмт этгээд таван жилийн дараа эхнэрээ хөнөөснөө хүлээж, цогцос нуусан газраа зааж өглөө-
Тав хоногийн өмнө Баянзүрх дүүргийн XI хороо “Ургах наран” хороолол руу эргэх уулзвараас 10 метрийн зайд гавлын яс буюу дунд чөмөг, сүүжний яс олдсон байна. Олдсон гавлын ясыг хэнийх, ямар учраас энэ хүн нас барсан зэрэг шалтгааныг тайлж амжаагүй байтал дахин нэг гавлын яс олджээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн XIX хороо 57 дугаар байрны урд талын траншейнаас нас бараад удсан эмэгтэйн гавлын яс олдсон байна. Хаана амьдардаг хэн гэгч болохыг тус дүүргийн цагдаагийн хэлтэст одоо шалгаж байгаа ажээ.
Харин өнгөрсөн амралтын өдөр буюу ням гарагт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Холбоо толгой” 38-953 тоот хашаанд байх байшингийн сууринаасшороонд булсан нэр хаяг нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцос байсныг гаргаж, шүүх шинжилгээнд шилжүүлэн өгчээ. Эхний хоёр цогцос гадны нөлөөтэй нас барсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа.
Холбоо толгойн38-953 тоот хашаанд булшлагдсан цогцос хэнийх байв
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооноос олдсон цогцос нь гадны нөлөөтэй нас барсан байна. Өөрөөр хэлбэл, нөхөр ньэхнэрээ хөнөөн булсан байжээ. Түүнийг ямар учраас хөнөөх болсон, гэмт этгээдийг барьсан эсэх талаар мэдэхээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст очсон юм.
Энэ хэргийн талаар цагдаагийн алба хаагчид мэдэж байсан ч тодорхой мэдээлэл өгөхгүй байсан. Харин энэ талаар өөр нэг эх сурвалжаас тодруулахад “102 дугаараас Баянзүрх дүүргийнЦагдаагийн хэлтсээс очиж хамгаалалтад ав гэсэн. Хүний цогцос олдсон гэсэн.
Цогцос Баянзүрх дүүргээс олдсон ч Чингэлтэй дүүрэгт хэрэг болсон учир тус дүүрэг рүү шилжүүлсэн” гэсэн юм. Ингээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж, тодруулах гэсэнчмөн л тодорхой мэдээлэл өгөх боломжгүй, хэрэг шалгагдаж байгаа гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Тиймээс цогцос олдсон гэх газар руу явлаа. Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны хэсгийн төлөөлөгчтэй уулзах гэсэн ч амралтаа авсан лхагва гарагаас нааш орохгүй гэж, хорооны хэсгийн ахлагч нар хэлж байлаа. Улмаар цогцсыг хаанаас олсон болох талаар Холбоо толгойн 38 дугаар гудамжийг хариуцдаг хэсгийн даргаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Цогцсыг тэнд байгаа гэдгийг яаж мэдсэн юм бэ?
-Өнгөрсөн амралтын өдөр манай хүүхэд шүүх гэсэн бичигтэй машин, баахан цагдаа нар ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд хэрэгт дурлаж гарах гэсэн ч яваад өгсөн. Сураг сонсоходцогцос олдсон гэсэн. Гар нь гарчихсан байсныг хүн харж хэлсэн гэж байна билээ.
-Цогцос олдсон хашаанд ямар айл амьдардаг юм бэ?
-Тохь тухтай, ямар нэгэн асуудал гаргадаггүй айл байдаг. Өөр зүйл мэдэхгүй.
Тэрбээр илүү зүйл ярихыг хүссэнгүй.
...Ингээд цогцос олсон гэх газар руу очлоо. Биднийг очиход цогцос гаргаж авсан нүхийг таглаагүй яг хэвээр байв. Энэ хашаанд амьдрах айлыг гаднаас нь харахад нэлээд чинээлэг гэмээр харагдаж байсан. Хоёр давхар ягаан өнгийн хаустай энэ айлын зүүн талын хойд талаас байшингийнх нь суурийггартал нь ухсан харагдав.
Мөн энэ хэсэгт дээрх айлын зоорь байдаг аж. Энд юу болсон талаар хөрш айлын эзэгтэйгээс тодруулахад “Энэ айлд хулгай орсон гэсэн. Уржигдар бөөн цагдаа нар ирчихсэн байсан. Энэ айл нэлээд чинээлэг айл. Авто сургууль ажиллуулдаг гэсэн. Гэхдээ хоёр жилийн өмнөөс энд төвхнөсөн. Өмнө нь гадаад явчихдагбайсан” гэв.
Гэмт этгээд таван жилийн өмнө эхнэрээ хөнөөсөн байна
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 38-953 тоотодхулгай орж, их хэмжээний эд зүйлсээ алджээ. Энэ хэрэгт холбоотой хэмээн 40 орчим насны эрэгтэйг саатуулан шалгаж, мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна.
Энэ үед гэмт этгээд зөвхөн хулгай хийгээд зогссонгүй, хүн амины хэрэгтэн болж таарсан аж. Тодруулбал, гэмт этгээд хулгай хийсэн айлынхаа байшингийн суурин доогуур эхнэрийнхээ цогцсыг нуусан байжээ.
Тэрбээр хийсэн хэргээ хүлээсэн бөгөөд яагаад эхнэрээ хөнөөх болсон, цогцсыг булахдаа юу ашигласан, хэнтэй хамт байсан гээд бүгдийг нэг бүрчлэн ярьжээ. Өөрөөр хэлбэл, эхнэрээ хэрхэн хөнөөсөн гэдгээ детальчилан ярьсан байна. Гэмт этгээд эхнэрээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөнөөж, улмаар хүнгүй газар хэмээн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутагт авч ирээд ийн булжээ.
Тухайн үед эхнэрээ булсан газарт хашаа бариагүй байсан бөгөөд хэн ч үүнийг мэдээгүй аж. Талийгаачийг хэрхэн хөнөөсөн, яагаад ар гэрийнхэн нь эрж хайгаагүй, гэмт этгээд өдийг хүртэл хэрхэн эрх чөлөөтэй явсан эсэх нь одоогоор нууц. Учир нь хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа.
Тун удахгүй энэ хэргийн бүх зангилаа тайлагдана. Тиймээс ч хэргийгЧингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм. Энэ байдал хүн амины хэрэгтэнг барьж, илрүүлж байгаа мэт боловч хэрэг хуучирдаггүй гэдгийг харууллаа. Хэн гэдэг нь тодорхойгүй байгаа дээрх хоёр цогцосны учир ч тун удахгүй илрэх биз.
Магадгүй олны хөлийн газраас олсон учир мөн л хүн амины хэрэг байхыг үгүйсгэхгүй. Олдсонхоёр цогцсыг шүүх шинжилгээнд оруулсны дараа бүх асуултын зангилаа ил болох биз ээ. Энэ тухай бид эргэн мэдээлэх болно.
Г.Тогос
Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.mminfo.mn/content/48617.shtml?alias=crime">www.mminfo.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ