Путин: Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн шалгаж байгаа нь тэнэглэл

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Сирийн арми босогчдоо номхотгон дарж байгаа энэ үед Сирийн засгийн газрыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруушаан баталж байгаа нь тэнэг хэрэг" гэж хэллээ. Тэрээр өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтан дээр, Сирийн засгийн газар химийн зэвсэг хэрэглээгүй, энэ бол өдөөн хатгалга гэж мэдэгдсэн юм.
Баталгаа нотолгоо нь нууц гэж булзайруулж байгаа нь зүйд нийцэхгүй. Тэдэнд нотлох баримт байгаа гэхдээ нууц хэмээн хэнд ч үзүүлэхгүй байгаа нь зүй бус явдал бөгөөд өөрийн түншүүд болон бусад олон улсын үйл ажиллагааны оролцогчдыг хүндлэхгүй байгаа хэрэг юм гэж Владимир Путин үзэж байна. Хэрэв баталгаа байгаа бол үзүүлэх. Чадахгүй бол байхгүй гэсэн үг гэж ерөнхийлөгч онцоллоо. Энэ нь ямар нэг ээлжит харилцан ярианаас өлгөн авсан, ямар ч нотолгоогүй бол тусгаар тогтносон улсын харилцаанд хүч хэрэглэх шийдвэрийн үндэс суурь болж чадахгүй юм.
Хэрэв НҮБ Сирид химийн зэвсэг хэрэглэснийг батлах юм бол " Иймэрхүү үйлдлийн эсрэг үйл ажиллагаа явуулах арга замыг боловсруулахад» Москва оролцох болно гэж Путин хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ