400 сая төгрөгийн үнэт эдлэл гаргах гэсэн байцаагчид баригдав

ИНЕГ-ын дэргэдэх Цагдаагийн хэлтсээс Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нарын хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Улсын байцаагч Ц гэх эмэгтэй Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-302 онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах үеэр иргэн О-гийн барааг хяналтын аппаратаас гадуур гаргахыг завдсан байна.Энэ үед гаалийн ажилтнууд шалгалт хийхэд 400 орчим сая төгрөгийн үнэт эдлэл болох алт, мөнгө байжээ. Сэжигтэн этгээдүүд үйлдэл дээрээ баригдсан гэнэ.
www.wikimon.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ