"Уран үгсийн чуулган" Багануурт эхэллээ

Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом-37 наадам маргааш Багануур дүүрэгт болно. "Болор цом" наадмын хүрээнд зохион байгуулж буй "Уран үгсийн чуулган" өнөөдөр Багануур дүүрэгт эхэлжээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодол, төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Догмид, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал, Б.Галсансүх, Ш.Лхамноржмаа, Ц.Эрдэнэбаатар, Н.Гантулга, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана, Ү.Хүрэлбаатар, Д.Цэнджав нар оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ