"Нокиа"-г “Майкрософт” худалдаж авахаар болов

“Майкрософт” компанийн “Нокиа”-гийн гар утасны салбарыг 5.4 тэрбум еврогоор худалдаж авахаар тохиролцоонд хүрсэн талаар “ВВС” мэдээлжээ.
Худалдах, худалдан авах гэрээний хүрээнд “Нокиа” өөрийн патентуудыг мөн “Майкрософт”-д шилжүүлэх юм байна. Нэгэн цагт дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгч байсан “Нокиа” компани сүүлийн үед хүндхэн байгаа бөгөөд “Apple”, “Samsung” зэрэг хүчтэй өрсөлдөгч нар орж ирснээр нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Одоо “Нокиа”-гийн хувь эзэмшигчид болон зохицуулагчдын зөвшөөрөл авснаар шилжүүлэх үйл явцыг дуусгах юм байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ