Иракт зэвсэгт халдлага болж 47 хүн амиа алдав

Иракийн нийслэл Багдад хотноо орших “Ашраф” хэмээх дүрвэгчдийн хуаранд зэвсэгт мөргөлдөөн болж, 47 хүн амь насаа алджээ. Амиа алдагсдын тоог өмнө нь 15 гэж мэдээлж байсан ч илүү олон хүн хохирсон нь хэсэг хугацаа өнгөрсний дараа тодорхой болсон байна.
Дэлбэрэлт, зэвсэгт мөргөлдөөн өчигдрөөс эхлээд байсан юм. Гэхдээ эхэлсэн хугацаа, учир шалтгааны талаарх мэдээллүүд хоорондоо дэндүү зөрөөтэй, тодорхой бус байна. Цагдаагийн газрын мэдээлж байгаагаар таван минометоор зэвсэглэсэн этгээдүүд хуаран руу халдан довтолсон гэнэ. Иракийн өндөр албан тушаалтан болохоор хуаранд байсан нефть агуулах сав дэлбэрсэн гэж байгаа юм.
Иракийн эрх баригчдын хамгийн бодитой гэж үзэж байгаа таамаглал нь дүрвэгсэд хуарангийн гарц, орцыг хянаж байдаг шалган нэвтрүүлэх цэгийг эзэлж авах гэж оролдсон, цэргийнхэн өөдөөс нь гал нээсэн гэдэг хувилбар. Франс Пресс агентлагийн мэдээлснээр, хэргийн газраас цагдаа нар 19 цогцос, 52 шархадсан хүмүүсийг гаргасан гэнэ. Мөн 38 хүнийг баривчилжээ. Хамгаалах ажилтнуудаас хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархадсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ