Деннис Родман: Хойд Солонгост улс төрийн зорилгоор айлчлаагүй

АНУ-ын алдарт сагсан бөмбөгчин, NBA-ийн од Деннис Родман Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахаар Умардад дахин айлчлан очоод байна. Энэ нь түүний энэ онд тус улсыг зорьж байгаа хоёр дахь айлчлал болж байгаа юм. Ким Деннис нар нэлээд сайннайзын холбоотой. Энэ нь Ким Чен Ун сагсан бөмбөгт ихээхэн хорхойсдогтой нь холбоотой.Өнгөрсөн гуравдугаар сард Деннис Умардад ирэхдээ нөхөрсөг тоглолт зохион байгуулсан.

Родманы айлчлал ямар ч улс төрийн зорилготой биш гэдгийг тэр хэлж байгаа. Харин сэтгүүлчилд түүний айлчлалын Хойд Солонгост хоригдож байгаа Кеннит Баеийн асуудалтай холбоотой байж магадгүй хэмээн таамаглаад байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт ноён Баеийг суллуулах гэрээ хэлэлцээ хийхээр АНУ тусгай элчээ илгээсэн боловч Умардынхан тодорхой бус шалтгаанаар хэлэлцээг цуцалсан.Хэлэлцээрээ хэзээ сэргээр нь одоогоор тодорхойгүй байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ