Мурсиг шоронд хорихоор боллоо

Египетийн төрийн тэргүүнээр жил гаруйн өмнө сонгогдож байсан Мохаммед Мурсиг шоронд хорихоор болжээ. Одоогоор түүнийг чухам яг хэдэн жилийн хугацаанд хорих нь тодорхойгүй байна.
Мурсигаас гадна нэг хүнийг бүх насаар нь, гурван хүнийг 15 жил, 45 хүнийг таван жилээр шоронд хорихоор болсон тухай мэдээлэл олон нийтийн дунд нэлээд шуугиан тараагаад байна. Тэдгээр хүмүүсийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж үзэн шоронд хорихоор болоод байгаа юм. Цэргийнхэний зүгээс Мурсиг дэмжих хөдөлгөөний 11 гишүүнийг бүх насаар нь хорьсон гэсэн мэдээлэл байгаа юм. Мөн ирэх долоо хоногт 50 гаруй хүнийг цэргийн шүүхээр оруулах аж.
Египет улсад одоогоос хоёр сарын өмнө эхэлсэн эмх замбараагүй байдал эхэлсэн бөгөөд одоо ч үргэлжилсээр байгаа. Энэ бүхэмх замбараагүй байдал нь маг олон хүний амь насанд хүрээд байгаа. Тус улсад ерөнхийлөгчөө түлхэнунагажтөрийн эргэлт хийж буй хоёр дахь тохиолдол гарч байгаа билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ