Автобусны ослоор 37 хүн амь үрэгдэв

Африкийн Кени улсын нийслэл Найроби хотод томоохон хэмжээний авто осол болж 37 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Автобус осолдож олон хүн амь насаа алдсан энэ хэрэг Найроби-Нарок хэмээх хурдны зам дээр гарсан байна.
Одоогийн байдлаар автобусанд 70 гаруй хүн явж байсан гэсэн мэдээлэл ирээд байгаа бөгөөд тэдгээрийн 32 нь амьд сэрүүн эмнэлэгт хүргэгдсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Ослын мэдээллийг авсан даруйд "Улаан загалмай"-н нийгэмлэгийн эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлж иргэдийн амь насыг аврахаар ажиллаж байгаа юм.
Энэ зам осол эндэглэл гардгаараа нэлээд алдартай бөгөөд нийтдээ 300-1300 хүн авто ослоор амь насаа алдсан гэсэн тооцоо судалгаа ч гарсан байдаг ажээ. Тиймээс замын аюулгүй байдлыг хангасан байсан эсэхийг дахин нягталж үзэхийг сануулж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ