Обамагийн төлөвлөгөөг парламент дэмжлээ

Сири рүү довтлох тухай яригдсаар долоо хоног өнгөрөөд байна. АНУ-ын тал Сирид цохиолтт өгөхөд бэлэн болсон тухайгаа зарлаж Ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалыг хүлээж байгаа. АНУ Сирид цэргийн цохилт өгөх төлөвлөгөөг олон улс сайшаахгүй байгаа.

Гэсэн ч Барак Обамагийн Сирид дайрах төлөвлөгөөг Конгрессийн хоёр танхимийн дарга нараар хэлэлцүүлсэн нь дэмжигджээ. Ийнхүү АНУ Сирид цохилт өгөх асуудлыг ирэх долоо хоногт Конгрессоор эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.

Харин энэ асуудлаар америкчуудын дунд явуулсан судалгаагаар 10 хүн тутмын зургаа нь Сиридцохилт өгөхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ