Нөхрөө хэрхэн жинхэнэ эр хүн болгох вэ

-Нөхөр тань алдсан бүтэлгүйдсэн бол бүхий л талаар дэмж, тусал : Эмэгтэйчүүд байгалиасаа л эр хүний амжилтыг бус харин алдаа дутагдлыг нь хамгийн түрүүнд олж харахаар заяагдсан байдаг.Тэгвэл гэр бүлээ тэжээх, мөнгө олох, ажил хийх зэрэг нь эр нөхрөөс тань ямар их хүч хөдөлмөр шаарддагийг ойлго. Эр хүн энэ бүх бэрхшээлээ тэр бүрийд яриад байхгүй. Хэрвээ эр хүн өөрийн энэ бүх зүтгэл хөдөлмөрийг нь үнэлэхгүй бол тантай ямар нэгэн байдлаар сөргөлдөж эхэлдэг.Нөхөр тань дээд боловсролтой ч зах дээр гутал зардаг байж болно.Тэгвэл та “дээд боловсролтой байж ингэж явдаг” хэмээн бүү шоолж доогло. Харин ч зах дээр өдөржин зогсдог хүнд хөдөлмөрийг нь ойлгож ханд. -Нөхөртөө хэзээ ч зөвлөгөөбүү өг: Эр хүн байгалиасаа л өөрийн асуудалдаа бусдыг оролцуулах дургүй байдаг. Нөхөр тань асуудал бэрхшээлээ өөрөө л шийд. Ийм нөхцөлд таны үүрэг бол дэмжих, ойлгох хамгийн гол нь бүхэн юм сайхан болно гэдэгт итгэх хэрэгтэй. -Нөхрөө магта : Ихэнхи эмэгтэйчүүд нөхрөө байнга муучилж, үгүйсгэж бусадтай харьцуулан шүүмжилдэг.Ингэснээрээ эр нөхрөө өөрөөсөө улам түлхэн холдуулж байгаагаа ойлгодоггүй. Түүний оронд нөхрийнхөө сайн чанар, төлөвийг магтан урамшуулж байх хэрэгтэй. -Эрх чөлөөг нь бүү хязгаарла : Найз нөхөдтөйгээ салхид гарья гэвэл явуул шар айраг ууя гэвэл бүү хоригло. Нөхөр тань өөрийн амжилтаа найз нөхдөдөө ярих тэднээр хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байж болно. |
www.nuuts.mn
3,470.29
Эмэгтэй хүн бүр жинхэнэ эр хүн шиг эр хүнтэй ханилахыг хүсдэг. Гэтэл гэрлэсний дараа нөхөр нь тийм биш байж гэдгийг ухаардаг ч эр нөхрөө эр хүн болгох арга бас байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ