Хүчирхийлэгч өөрийгөө егүүтгэжээ

АНУ-ын Кливленд хотын, сургуулийн автобусны жолооч байгаад, гурван бүсгүйг 10 жилийн турш гэртээ хорьж хүмүүн бусаар хүчирхийлж байсныхаа төлөө 1000 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ариэль Кастро Огайо мужийн Ориент хотын шоронгийн ганцаарчилсан камерт өөрийгөө боомилон амиа егүүтгэсэн байна.
Уг нь шоронгийн хуягууд 30 минут тутамд кармеруудыг эргэж хянадаг байсан гэнэ. Эмч нар Кастрог сэхээн амьдруулах гэж оролдсон ч амжилтгүй болж түүнийг үхсэн хэмээн акт үйлджээ.
Ариэль Кастро 2002-2004 оны хооронд гурван бүсгүйг хулгайлан Кливленд дэх гэртээ хорьж байнга хүчирхийлэн, зодож тэдний нэгнээс төрсөн хүүхдийг нас барахад туслалцаа үзүүлээгүй байсан юм. Өнгөрсөн тавдугаар сард Кастрог эзгүй байх үеэрхулгайлагдсан бүсгүйн нэг Аманда Берригудамжаар явсан хөршийг нь дуудаж байж гурван бүсгүй, нэгийнх нь зургаан настай охин чөлөөлөгдсөн юм.
Өнгөрсөн наймдугаар сард Ариэль Кастрогийн амьдарч, гурван бүсгүйг 10 жилийн турш хорьж байсан байшинг нураасан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ