Путин АНУ-д сануулга өглөө

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сири рүү агаарын цохиолт өгөхөөр бэлэн болсон хэмээн зарлаж буй АНУ-д анхааруулга өгч байна. Путин АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама руу утасдаж “Зөвхөн нэг талын байр суурьнаас хандаж, өөр улсын дотоод хэрэгт оролцож байгаа нь байж болохгүй хэрэг” гэж тэр үзэж байгаагаа хэлжээ.
Түүнчлэн Сири рүү довтлох асуудлаа дахин бодож үзэх, химийн зэвсгийн талаарх баримтуудаа эргэж харахыг сануулсан байна. В.Путин энэ долоо хоногийн эхэнд Сирийг дэмжсэн мэдэгдлийг дэлхий нийтэд хүргэсэн билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ