Венесуэлчууд 12 цаг цахилгаангүй байлаа

Венесуэлийн цахилгаан эрчим хүчний гол сүлжээ доголдсоноос нийслэл Каракас хотын тэн хагас нь тоггүй болсон байна. Энэ байдал 12 цагийн турш үргэлжилжээ. Каракас хотын байшин барилгын тэн хагас нь гэрэл цахилгаангүй, хотын гудамжны гэрэл чийдэн унтраастай, зарим газруудад цэвэр бохир усны сүлжээ саатсан байна.
Байшин барилгын гэрэл цахилгаан тасарснаас газар доогуурх тээвэр, галт тэрэгний үйл ажиллагаа түр зогсож иргэд хотын гудамжаар алхах нь нэмэгджээ.
Сөрөг хүчний эрх баригчид Засгийн газар олон тэрбумыг ядууралтай тэмцэхэд зарцуулсан ч эрчим хүчний салбарт хангалттай хөрөнгө оруулж чадаагүй хэмээн шүүмжилж байна.Дэлхийн газрын тосны хамгийн том нөөцтэй улс боловч сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний салбарын үйл ажиллагаа доголдох нь нэмэгдсээр байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ