Малала охин номын сантай боллоо

Талибаны зэвсэгт бүлэглэлийн халдлаганд өртөж толгойдоо буудуулж хүнд шархадсан 16 настай Малала Юсафзай охин Бирминхэм хотод шинэ номын санг нээсэн байна. Бирминхэмийн номын санд архивт хадгалагдаж ирсэн ховор ном, гэрэл зургийн цуглуулгууд хэдэн саяараа тавигдсан байна. Номын сангийн засал чимэглэлийг Нидерландын мэргэжилтэн Мекану хийжээ. Ойролцоогоор 31,000 метр кв хэмжээтэй болсон тул Бирминхэмийн номын сан хэмжээгээрээ Европын хамгийн том бүх нийтийн номын сан юм.

Номын сангийн нээлтийн арга хэмжээн дээр Юсафзай охин “Бирминхэм хотын шинэ номын санг нээх завшаан тохиосон нь надад маш их хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл юм” гэдгийг хэлсэн байна. Мөн “Бирминхэм бол миний хувьд маш онцгой газар, би энд өөрийгөө олсон, Пакистан улсын минь дараа миний хоёр дахь гэр болж байна, зүрх сэтгэл минь Английн төлөө цохилж байна” гэжээ.

Пакистан улсадэмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр ирсэн. Малала охин энэ бүхний эсрэг тэмцэж сургуулийнхаа эмэгтэй сурагчдын эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо хүргэж чадснаараа Талибанчууд хараанд өртөж амь насаа алдах дөхсөн юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ