Г.Батхүүгийн амиа алдаж буйг харуулсан гэх 13 секундын бичлэгийг тогтоогоогүй байна

УИХ-ын гишүүн асан Батхүү амиа алдсан хэргийн шалгалтын талаар Мөрдөн байцаах албанаас мэдээлж байна.
Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дэд хурандаа Эрдэнэбилэг дараах мэдээллийг өгөв:
-Өнгөрсөн сард Г.Батхүүгийн гэр бүлийн өмгөөлөгч Ж.Батхуяг бодит бус мэдээллийг хэвлэл мэдэллийн хэрэгслээр тараалаа. Тэрээр талийгаачийн гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн мессежийг прокурорын зөвшөөрөлгүйгээр задруулсан. Энэ нь хэрэг бүртгэлд саад учруулж байна. Хохирогчийн ар гэрээс тавдугаар сарын 13-нд ирүүлсэн мэдээллийг нягтлахад Г гэгч этгээд хуурамчаар мессеж зохиож, ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Одогооор 13 секундын бичлэг байгаа гэдгийг тогтоогоогүй байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ