Эрээн хотод суугаа 300 гаруй монгол иргэнийг авчрахаар дөрвөн автобус хөдөллөө

Шинэ төрлийн коронавирусийн анхлан дэгдсэн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол иргэнийг энэ сарын 2-ны өдөр МИАТ-ын тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирсан.

Тэгвэл өнөөдөр /2020.02.04/ тус улсын Эрээн хотод суугаа 300 гаруй монгол иргэнийг татахаар дөрвөн автобус хөдөлжээ. Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамтран гүйцэтгэх бөгөөд, нийслэлд хүрэлцэн ирүүт ХӨСҮТ-д тусгаарлаж, илрүүлэг шинжилгээ хийх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ