Тайваньд аялаад БНСУ-аас ирсэн эмэгтэйн коронавирусийн шинжилгээний хариу гараагүй байна

  Шинэ коронавирусийн халдварын өнөөдрийн мэдээгээр 24539 хүн өвчилж, 491 хүн нас бараад байна. Иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга хэмээн Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
Манай улсын хувьд Дархан-Уул аймагт түр оршин суух бүртгэлтэй, 31 настай эмэгтэйд халуурах шинж тэмдэг илэрсэн учир тусгаарлаад байна. Тэрбээр Тайваньд аялаад нэгдүгээр сарын 30-ны өдөр БНСУ-аас эх орондоо ирсэн бөгөөд шинжилгээний хариу хараахан гараагүй байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

ДЭМБ-т 2020 оны хоёрдугаар сарын 4-ны байдлаар шинэ коронавирусийн халдварын 20 мянга 630 тохиолдол бүртгэгдэж, 426 хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ