НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг саатууллаа

Авлигатай тэмцэх газар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр хоёр хүнийг саатуулжээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын Ерөнхий газар /НДЕГ/-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны даргатай нь хамт саатуулжээ.  Шүүгчийн захирамж гарсан тул тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачих гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ