Ийм амар үйлчилгээ гарсныг та мэдээгүй яваа юм биш биз?

Oрчин үеийн завгүй хэмнэл дунд амьдарч буй иргэн танд зориулсан киоск машин юм. Заавал банк зорих шаардлагагүй, хаа сайгүй байх энэ төхөөрөмжийг ашиглаж сурснаар та нэгдүгээрт, үнэт цагаа хэмнэнэ, хоёрдугаарт, орчин үеийн технологийг амар хялбараар авахад суралцана, гуравдугаарт, банкны үйлчилгээ авах амьдралын хэв маягт өөрчлөлт буйг хүлээн зөвшөөрнө.

Өдөр шөнийн аль ч цагт ашиглах боломжтой киоск төхөөрөмжийг хэрхэн ашиглах тухай бяцхан зөвлөгөөг танд хүргэж байна.

Та КИОСК машинаас дараах үйлчилгээг авах боломжтой

  • Дансны хуулга, тодорхойлолтоо харах, и-мэйлээр өөртөө болон хүссэн хүн рүүгээ илгээх, хэвлэх
  • Зээлийн үлдэгдэлтэй болон үлдэгдэлгүй тодорхойлолтоо и-мэйлээр өөртөө болон хүссэн хүн рүүгээ илгээх, хэвлэх
  • ХААН Банкны болон бусад банкны данс руу гүйлгээ хийх
  • Интернэт банк болон KhanBank аппликэйшнд шинээр бүртгүүлэх
  • Автомашин, үл хөдлөх хөрөнгө, галт зэвсгийн зэрэг бүх төрлийн хөрөнгийн татвар төлөх
  • Видео теллерээс өөрт хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээг авах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ