Д.Нарангэрэл: Өдөрт 300 гаруй Монгол хүн урд хөршөөс ирж байгаа

 Орхон аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх талаар ЭМЯ-наас мэдээлэл өгсөн юм.

    Мэдээлэл өгөх үеэрээ ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

-“Орхон аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвд нэгэн иргэн ирж үзүүлсэн. Тэрбээр "Би Ухань хотоос нэгдүгээр сарын 27-нд ирсэн" гээд ирсэн. Одоогоор энэ хүний биед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Гэхдээ иргэн өөрөө “Ухань хотоос нэгдүгээр сарын 27-нд ирсэн” гэж хэлсэн ч тийм байх боломжгүй. Учир нь, нэгдүгээр сарын 23-нд Ухань хотод хөл хорио тогтоосон байсан. Тэгэхээр Орхоны тохиолдлыг сэжигтэй тохиолдол гэж үзэхгүй ч асуумж авч, тандалт судалгааг хийж байна.

Ер нь сэжигтэй тохиолдол бүртгэгдэх эрсдэл байна уу гэвэл байна. Учир нь өдөрт 300 гаруй Монгол хүн урд хөршөөс ирж байгаа. Энэ хугацаанд 6000 гаруй хүн зорчиж ирлээ гэх мэдээллийг  ХХЕГ-аас бидэнд өгсөн. Энэ бүх тохиолдолд үзлэг шинжилгээ, тандалт судалгаа хийж байна. Тиймээс манай улс шинэ коронавирус зөөвөрлөгдөж орж ирэх өндөр эрсдэлтэй байгаа. 

Одоогоор ХӨСҮТ гурван иргэнд шинжилгээ хийсэн. Одоогоор шинжилгээний хариу гараагүй. Маргааш өглөө /2020.02.06/ гэхэд гарчихна.  Завхан аймгаас нэгдүгээр сарын 29-нөөс хойш есөн сорьц ирсэн. Эдгээр таван сорьцоос ямар нэгэн вирус илрээгүй. Харин дөрвөөс нь томуугийн А хүрээний вирусүүд илэрсэн. Одоогоор Завхан аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ