100 мянган доллар салхинд хийсгэх шахжээ

Америкийн Өмнөд Каролина мужийн Ньюберри хотод амьдардаг нэгэн эр лотерейгээр хожсон 100 мянган доллараа салхинд  арай л хийсгэчихсэнгүй.Нэрээ нууцлахыг хүссэн тэрээр нэгдүгээр сарын 24-нд шатахуун түгээх газраас Palmetto Cash 5 сугалааны тасалбар худалдаж авч л дээ.Маргааш нь тохирлыг шалгаж үзээд мөнгө хожоогүйдээ бат нот итгэсэн мань эр мөнөөх тасалбарыг хогийн саванд хаяж орхижээ.Тэгээд кофе уунгаа дахин шалгатал хэрэг бишдэх нь тэр.Түүний бөглөсөн 9-15-25-27-30 гэсэн тоонууд 100 мянган доллар хожсон байлаа."Би үүнд итгэж чадахгүй байсан"гэж өгүүлсэн мөнөөх эр хожсон мөнгөнийхөө нэг хэсгийг буяны үйлсэд,үлдсэнийг нь ач,зээ нарынхаа коллежийн төлбөрт хандивласан гэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин