Анжелина Жоли хуучин хайртынхаа нэрийг гаран дээрээ шивүүлж байжээ

 Холливудын жүжигчин Анжелина Жолигийн 2001 онд 26 настай байхдаа авахуулсан нэгэн зургийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Зураг дээр Жоли цээж нүцгэлж, бор морьтой хамт байгааг дүрсэлсэн юм. Гэрэл зурагчин Дэвид Лашапель энэхүү бүтээлээ дор хаяж 53 мянган ам.доллар хүрэх ёстой гэж үзэж буй юм. Жолигийн зүүн гар дээр “Билли Боб” хэмээх шивээс байгаа нь хуучин нөхөр Билли Боб Торнтонд зориулсан юм. Гэлээ ч хожим Анжелина Жоли Брэд Питтэй найзалж эхэлмэгцээ энэхүү шивээсийг арилгасан аж.

 Б.Бурам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ