Ч.Хүрэлбаатар, Б.Лхагвасүрэн нар ОУВС, ЖАЙКА-ийн тѳлѳѳллүүдтэй уулзжээ

Япон Улсын Токио хотноо энэ сарын 12-13-ны өдрүүдэд Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн бүсийн оффис, Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Тавдугаар хурал болсон байна.

Уг хуралд Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар оролцжээ.

Түүнчлэн, хуралд оролцсон тѳлѳѳлѳл Японы Сангийн яам, ОУВС болон ЖАЙКА-ийн тѳлѳѳллүүдтэй албан уулзалтууд хийн, Монгол Улсын эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.

Тус хурал нь  “Хөгжиж буй Ази: Төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэх нь” сэдвийн дор болж өнгөрсөн ба Ази Номхон далайн орнуудын тѳв банк болон сангийн яамны удирдлагууд, эрдэмтэн судлаач нар оролцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно
Уржигдар 11 цаг 32 мин