Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 06.00 цагт нээлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 06:00 цаг хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын долоон шалган нэвтрүүлэх цэгт Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй хүн нэмэлтээр ажиллаж байна.

Шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага мэдээлсэн.

Хотоос гарч буй болон орж байгаа тээврийн хэрэгслээр зорчигчдоос асуумж авч, биеийн халууныг хянаж байна.

Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллахаар болжээ. Мөн Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэх арга хэмжээг авч байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ