ЭМЯ: Дэлхийн 130 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Түүний нэг Монгол улс

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 130 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна хэмээн ДЭМБ-аас мэдээллээ.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, Өвчлөл гэр бүл, хамт олны хүрээнд халдвар тархаж байна. ДЭМБ-ын Зөвлөх баг гуравдугаар сарын 2-ноос эхлэн эрчимт эмчилгээ, халдварын үед авах арга хэмжээний чиглэлээр Монголд ажиллаж байна.
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нэгдүээр сарын 9-нөөс эхлэн өнөөдрийн хүртэл 812 хүнийг ажиглалтад авснаас өнөөдөр 435 хүн тусгаарлан ажиглаж байна. Бэлдсэн орны ачаалал 50 орчим хувьтай. Өнөө өглөө буусан Турк-УБ, Москва-УБ-ын онгоцоор 112 хүнийг тусгаалан ажиглалтаад аваад байна.

Япон, Солонгосоос манай улсад ирж байгаа иргэдийг онгоцонд суухаас өмнө халууныг хэмжиж, ямар нэг сэжигтэй тохиолдол илэрвэл онгоцонд суулгахгүй байх арга хэмжээ аваач гэсэн хүсэлтийг эдгээр улсад тавьж байгаа.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ өнөөг хүртэл 284 хүнийг тусгаарлан, тандалт судалгаа хийлээ. Гуравдугаар сарын 2-ны өдөр ХӨСҮТ 2, Сэлэнгэд тусгаарласан 3 хүнд тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ