Хяналтын цэгүүдээр нэвтэрч буй иргэдийг асуумжаа үнэн зөв бөглөхийг уриалжээ

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр өглөө 06.00 цагт нээсэн. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор асуумж авч байна.
Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэнэ. Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзэж байгаа юм.
Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирусын халдвараас хамтдаа сэргийлэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уриаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ