Тариаланчид ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан 128 тэрбум төгрөгөөр гадаадаас улаан буудай авахыг эсэргүүцэж байна

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооноос өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд шаардлага хүргүүллээ. Шаардлагадаа "Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны сайд Ч.Улаан та 2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128,000,000,000/нэг зуун хорин найман тэрбум/ төгрөгөөр зах зээлийн  ханшнаас хэд дахин өндөр үнээр гадаадаас 160,000 тонн Монгол Улсын чанар, стандартад нийцэхгүй, улаанбуудай худалдан авах СХЭИЗОСШ-20200221   дугаартай   хууль бус, үр ашиггүй, өндөр үнэтэй  тендер зарласныг тариаланчид бид эрс эсэргүүцэж байна" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ