Авто угаалгын газрын ажилтан осол гаргажээ

Нарны замд байрлах авто угаалгын газрын угаагч үйлчлүүлэгчийн автомашиныг мөргөлдүүлж, осол гаргажээ.

 Тодруулбал 2020.03.04-ны өдрийн 11:30 цагийн орчимд СБД-ийн 1 дүгээр хороо Нарны замд байрлах авто угаалгын газрын угаагч С нь үйлчлүүлэгчийн Landcruiser 100 маркийн автомашиныг гаргах үедээ Hyundai elentra маркийн З жолоочтой автомашин, lexus-570 маркийн Б жолоочтой автомашин, Nissan sunny маркийн  Г жолоочтой автомашинуудыг тус тус мөргөж, зам тээврийн осол гаргасан байна.

Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй аж.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ