Аргентинд засгийн газрын эсрэг жагсаал болж байна

Аргентинд арван мянга гаруй иргэд засгийн газар болон ерөнхийлөгч Кристиан Киршнерийн эсрэг жагсаал цуглаан хийж байна. Жагсаал Аргентины хэд хэдэн хотуудад болж байгаа бөгөөд хамгийн олон  хүн цугласан жагсаал нь нийслэл Буонэс-Айрес хотод болж байна.

Иргэдийн ийнхүү жагсах болсон шалтгаан нь засгийн газрын амласан шүүх шатанд болон улсын эдийн засагт эрс шинэчлэл хийгдэхгүй байгаатай холбоотой. Өмнөхөөсөө огтхон ч байдал дээрдэхгүй байгаа гэсэн шалтгаанаар жагсаал цуглаан хийж байна. Мөн инфляци өссөөр иргэдийн амьдрал улам хүндхэн болсоор байгаа, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа нь хүмүүсийг түгшүүртэй амьдрахад хүргэж байна хэмээн иргэд бухимдав.

Хэрэв амлаж байсан шинэчлэлүүдээ хийж чадахгүй бол засгийн газар огцрох хэрэгтэй хэмээн бухимдсан хүмүүс ВВС агентлагт ярьжээ. Жагсаал хийж буй иргэд өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн байдал тавгүй байгааг илэрхийлж байсан ч ийнхүү өнөөдөр тэсрэлт хийж байгаа юм. Жагсагчид ниймийн сүлжээ болон гар утас ашиглан хүмүүсийг жагсаалд нэгдэхийг уриалжээ.

Жагсаал цуглааны энэ байдлыг харж байгаа ч одоогийн байдлаар тус улсын засгийн газраас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байсаар байна. Ерөнхийлөгч Киршнер энэ  өдрүүдэд Перу улсад ажиллаж байна. Х.Төгөл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ