"Covid-19" вирусын халдвар дэлхийн 118 оронд тархаад байна

Коронавирус дэлхий дахинд хурдацтай тархаж улмаар "цар тахал" хэмээн зарлаад байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 118 оронд нийт 116.308 хүн халдвар авч 4548 хүн энэхүү вирусээр нас барсан байна. Хамгийн их тархалттай байгаа 5 улсыг доорх зурагнаас харж болно.

No photo description available.


Итали улс нас   баралтын хувь хамгийн өндөр буюу өдөрт 196 хүн нас  барж одоогоор 827 хүн нас  бараад байна. Харин 12.462 хүн халдвар авсан байна.

Итали төдийгүй Франц, Герман, Испани зэрэг орнуудад ч халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Америк улс Европчуудыг 30 хоногийн турш улсдаа оруулахыг хориглолоо.
БНСУ-ын хувьд өчигдөр халдвар авагсдын тоо 114-өөр нэмэгдэн 7869 хүн болж, нас барсан хүн 6-аар нэмэгдэн 66 болжээ. Хэдийгээр шинээр халдвар авагсдын тоо буурч байгаа хэдий ч Сөүлд байдаг дуудлагын үйлчилгээний компаниас халдвар авсан хүн 102 гарсан нь цаашид халдвар тархах эрсдэл өндөртэй байна. Энэхүү дуудлагын үйлчилгээний ажилчид гэрээсээ ажиллах боломжгүй нь мөн эрсдэл дагуулж байгаа юм байна.

Эх сурвалж: Yonhap news

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин