“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 24-нд болно

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ирэх дөрөвдүгээр сарын 24-нд товлогдлоо.


Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь компанийн салбар байранд болох уг хурлаар ногдол ашиг тараах хугацаа болон  компанитай холбоотой бусад асуудлыг хэлэлцэх юм.


“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан ААН-үүдийн хувьцаа нь хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй. Иймд энэ удаагийн хуралд зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин