NASA: Дэлхийтэй төстэй гариг илрүүллээ


Эрдэмтэд дэлхийтэй ижил байх магадлалтай хоёр ч гариг илрүүлжээ. Гэхдээ эдгээр гаригууд асар хол зайд оршиж байгаа гэнэ. Шинжилгээ судалгааны явцад тэрхүү гариг дээр ус байх магадлал нэлээд өндөр байгаа бөгөөд гадаргуу нь устай мэт харагдаж байгаа ажээ. Эрдэмтдийн хэлж буйгаар энэ гаригийг шинжлэн судлах боломжтой гэв. Тэд 1200 гэрлийн жилийн зайд байгаа гаригийг ойртуулагч дурангий технологийн тусламжтайгаар судлахаар ажиллаж эхэлсэн байна. Судалгааны багийнхан шинэ гаригийн талаар “ Магадгүй энэ тун сонирхолтой нээлт болох байх” хэмээн “Science magazine”-д ярьжээ.
Судалгааг АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн Билл Боркигаар ахлуулсан багийнхан хийж байгаа. Тэд сансрын уудам дахь дуран авайн тусламжтайгаар энэхүү гаригийг анх олж мэджээ. Тэд 2009 оноос хойш энэ шинэ гариг нээх судалгаагаа хийж байгаа бөгөөд энэ хугацаанд өмнө нь бүртгэгдээгүй 100 орчим жижиг гариг илрүүлсэн байна. Харин эдгээрээс сүүлд тодорхойлогдсон энэ гаригт ус байх магадлал хамгийн өндөр байгаа гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ