Хэрэв хорио цээр сунгагдвал 12-р анги төгсөгчидийг сонгон судлах хичээлээр нь тусгайлан бэлдэнэ

БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ "ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдана. Энэ жилийн бүртгэлийн идэвх сул байна. ЭЕШ хойшилсон учир бүртгэл мөн хойшилно гэж буруу ойлгож байж магадгүй юм. Үгүй юм шүү. Энэ сарын 15-ныг хүртэл бүртгэл явагдана. Шалгалтын зохион байгуулалтыг бид эрт хийх үүднээс хойшлуулахгүй. Аймгийн төв дээр 8000 орчим шалгуулагч шалгалт өгөх төлөвтэй байна" гэсэн юм.
Монгол улсад ерөнхий боловсролын 820 сургууль байгаа ба түүнд 590 нь төгсөх 12-р ангитай байгаа, 28567 сурагч энэ жил төгсөнө. Хэрэв хорио цээр сунгагдвал тэднийг сонгон судлах хичээлээр нь тусгайлан бэлдэнэ гэж Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэллээ.
Одоогоор ЕБС-ийн 65 хоногийн хичээл завсардаад байгаа ба энэ нь нийт 10-11 долоо хоног юм. Мөн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 1026 цагийн теле хичээлийг сурагчдад хүргэнэ гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ