Төлбөр тооцоогоо хийхгүй байгаа хүмүүсийн нэрсийг албан ёсоор гаргана

Төлбөр тооцооны асуудал дээр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр хэлэхдээ “Тусгай нислэгээр ирсэн хүмүүс харьцангуй төлбөр тооцоогоо хийж байгаа. Байнга зовлон ярихад хэцүү байгаа ч нэг зүйлийг үнэхээр хэлэхгүй бол болохгүй нь.
Өнөөдөр “Баянхангай” амралтад тусгаарлагдсан ч тооцоогоо хийхгүй, улс хариуцах ёстой гэсэн тайлбар хийж буй 13 хүний нэрс гарсан. Бид төлбөр тооцоогоо хийхгүй байгаа хүмүүсийн нэрсийг албан ёсоор гаргаж ажиллана. Өгөх ёстой бол бүгд л өгнө.
Сэлэнгэ, Дарханд байгаа хүмүүс дунд ч ийм тохиолдол байна. Ингэж анхаарлаа тавихгүй бол ОХУ-аас орж ирсэн иргэдийн хувьд хүндрэлтэй байна.
Баян-Өлгийд 370 хүн тусгаарлагдсан байгаагаас хоёр хүн нь л төлбөрөө төлсөн байна” хэмээн онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ