ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Японоос ирсэн хоёр сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яам цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 24 цагийн дотор Кувейт, Гүрж улсад анхны нас баралт бүртгэгдсэн байна. ДЭМБ мэдээлж буйгаар, нийт халдварын 40 гаруй хувь нь хаанаас халдвар авсан нь тогтоогдоогүй байна. Иймээс гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны Токио-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Амар зочид буудалд тусгаарлагдсан 169 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 74, Зүчи зочид буудалд тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар хийсэн 26 хүнээс коронавирус илрээгүй байна. Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд бүгдээс нь коронавирус илрээгүй.
Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
Итали дахь эрчимт эмчилгээнд орох өвчтнүүдийн тоо буурсан. Японд шинээр халдвар авсан хүмүүсийн 81 хувь нь ямар замаар авсан нь тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ