БНСУ-д 75 хоногийн дараа коронавирусын халдварын тархалтыг барьж чадлаа

БНСУ-д 75 хоногийн дараа коронавирусын халдварын тархалт "дотроосоо" 0.Өнөөдөр коронавирусын 4 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь 4үүлээ хилээр орж ирсэн иргэдээс илэрлээ. Ингэснээр Солонгост дотроосоо халдварын тархалт нэмэгдээгүй гэсэн үг юм.Өнөөдрийн байдлаар 10765 хүн халдвар авснаас 9059 хүн эдгэн гарч, 247 хүн нас бараад байгаа юм.
5 сарын 5-наас нийгмээс зай барих аян дуусгавар болно. Сургууль, цэцэрлэгийг хичээл хэзээ эхлэх шийдвэр мөн 5 сард гарна.Засгийн газрын зүгээс бүх ард иргэдийг шинжилгээнд хамруулах боломж бололцоог судлахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ