ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 228 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй


Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар мэдээлэл хийж байна

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

Тавдугаар сарын 2-ны өдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийтдээ 228 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий даяар 3.5 сая хүн халдвар авч, 2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 924 хүн ажиглалтад байгаа. Өчигдөр 115 хүн гэрийн ажиглалтад шилжсэн.  Өнөөдөр өглөө ирсэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоц газардсан. Тус онгоцоор ирсэн иргэдийг эмнэлэг, зочид буудал, сувилалуудад хуваарилах ажил үргэлжилж байна. 

119 дугаарт өнгөрсөн хоногт 180 дуудлага ирсэн. Гадаадын гурван улсаас иргэд холбогдож, эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл ямар дэглэм барих талаар зөвлөгөө авлаа. Мөн иргэдийн зүгээс үйлчилгээний газрууд 00:00 цаг хүртэл ажиллан, иргэд амны хаалтгүй үйлчлүүлж байгаа талаар мэдээллүүд өгсөн. Иргэддээ тогтмол амны хаалтаа зүүхийг зөвлөж байна" гэлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "24 цагийн хугацаанд дэлхийн 215 оронд коронавирусийн халдвар бүртгэгдэж, 3.5 сая хүн өвчилж, 244 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрч, 2 сая хүн эмчлүүлж байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 924 хүн ажиглалтад байна. Өчигдөр 115 хүн ажиглалталтаас гарч, гэрийн 14 хоногийн дэглэмд шилжлээ.

Өнөөдөр өглөө Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр нислэгт өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 58, жирэмсэн болон асран хамгаалагчтай 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулахаар ажиллаж байна.

Өчигдөр ЭМЯ-ны удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж коронавирусийн халдвар гарсан үед шаардлагатай эм тариа, халдвар хамгааллын бодисын нөөцийг ДЭМБ-ын шинэчлэсэн удирдамжийн дагуу дахин гаргалаа. ДЭМБ эмчилгээ, оношилгоо,тусгаарлалт гэсэн зөвлөмжийг цаг бүрт нь шинэчилж байгаа юм.

119 дугаарт өнгөрсөн хоногт 180 дуудлага ирсний гадаадын гурван улсаас иргэд холбогдож, эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл ямар дэглэм барих талаар зөвлөгөө авсан. Мөн иргэдийн зүгээс гадуур хөл хөдөлгөөн ихсэж, үйлчилгээний газрууд 00.00 цаг хүртэл ажиллаж, иргэд амны хаалтгүй үйлчлүүлж байгаа талаар мэдээллүүд өглөө. Тиймээс иргэддээ тогтмол амны хаалтаа хийхийг зөвлөж байна" гэв.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ