Нөөцийн махны худалдаа энэ сарын 8 хүртэл үргэлжилнэ

Махны өргөтгөсөн худалдаа нийслэлд энэ сарын 2-8-ны өдрийг дуустал үргэлжилнэ. НМХГ өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх худалдааг хянаж шалган, заавар зөвлөмж өгч ажилллалаа.
Махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтвортой байлгах зорилготой уг худалдаагаар хонь, ямааны махыг гулуузаар, кг-ыг 6000-6500 төгрөгөөр худалдаж байгаа юм. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа “Хархорин хүрээ”, “Тэнгэр плаза”, Лавай”, “Сансар” худалдааны төв, “Скай хайпермаркет” дэлгүүр зэрэг нийслэлийн 24 байршилд гарч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ