Гал түймэрт нэг иргэн амиа алджээ

 Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгай /Хайлаастын шинэ эцэс/ энэ сарын 3-ны өдөр өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Уг мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 15 км замыг туулан 17:16 цагт очиж, 1.5 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн С /51 настай эрэгтэй/ өртөж нас барсан байна.

Улмаар цогцосыг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ