Д.Нямхүү: Франкфуртийн нислэгээр ирсэн иргэнээс коронавирус илэрсэн

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
"2020 оны гуравдугаар сарын 26-нд өвдөж, эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 40 болсон. Эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өчигдөр 332 хүнд шинжилгээ хийсэн. Тавдугаар сарын 3-нд Франкфуртийн нислэгээр ирсэн 273 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрч. Нийт батлагдсан тохиолдол 40 боллоо. ХӨСҮТ-д 101 хүн байна" гэсэн мэдээллийг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ