Сөүлийн нислэгээр ирсэн иргэдийн шинжилгээг өнөөдөр авна

ЭМЯ-аас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Франкфуртын онгоцоор 5-р сарын 3-нд ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг иргэнд коронавирус илэрлээ. Энэ иргэний ойрын хавьтал болсон бүх хүн одоогоор шинжилгээнд орсон. Эхний байдлаар бусад иргэд эрүүл гэсэн үг.
Солонгосын нислэгээр дөрөвдүгээр сарын 30-нд ирсэн нэг иргэнээс коронавирус илэрсэн. Одоогоор 500 гаруй хүн шинжилгээнд хамрагдаад байна. Өнөөдөр тавдугаар сарын 1-ний өдөр Сөүлийн нислэгээр ирсэн иргэдийн шинжилгээг авч эхэлж байна. Нийт 800 гаруй хүний шинжилгээ хийх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ