Орон нутгийн замд долоон адуу дайрсан хэрэг гарчээ

Орон нутгийн замд зорчиж явсан авто машин айлын адуу дайрсан осол өчигдөр гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны 05:00 цагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвгэрт зорчиж явсан Приус-20 маркийн автомашин айлын долоон адуу мөргөжээ.

Ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоо хэлэхдээ "Ослын улмаас хүний амь эрсдээгүй ч дайрсан долоон адуу үрэгдсэн. 

Энэ хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байгаа бөгөөд одоогоор хохирлын хэмжээ нь тогтоогдоогүй" гэв.

Иймд хөдөлгөөнд оролцогчид орон нутгийн замд зорчихдоо техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чамд баримтлан хурдаа тохируулж явахыг анхааруулж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ